Миний тухай


Ганбатын Батдэмбэрэл
/ШУТИС-ийн МТС-ийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D)/  

Г. Батдэмбэрэл
  • 1985 онд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн 10 жилийн дунд сургууль төгссөн.
  • 1985-1990 онд МУИС-ийн Физик-математикийн факультетийг онолын физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. Хамгаалсан дипломын ажлын сэдэв: Устөрөгчжүүлсэн аморф цахиур (a-Si:H) нимгэн хальсан дахь фотодамжуулын шинж чанарын судалгаа.
  • 1990-1991 онд АА-ийн О29-р анги (Батлан хамгаалахын их сургууль)-д цэргийн алба хаасан.
  • 1991-1994 онд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Хатуу биеийн физикийн лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтан.
  • 1994-1999 онд ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ын Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтан.
  • 1999 онд ОХУ-ын Дубна хот дахь Олон улсын ЦШНИ-ийн Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторид физик-математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Хамгаалсан сэдэв: An investigation of crystal structures and phase transitions of bone minerals and some solid solutions by x-ray and neutron diffraction techniques.        
  • 2002-2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Материалын технологийн сургуулийн Хатуу биеийн физикийн профессорын багийн профессор, ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн.     
  • 2002 онд ШУТИС-ийн дэд профессор цол хүртсэн.
  • 2003-2010 онд ШУТИС-ийн МТС-ийн Материалын физикийн багийн дэд профессороор ажилласан.
  • 2011 оноос ШУТИС-ийн МТС-ийн Хатуу биеийн физик, нанотехнологийн багийн тэргүүлэх профессор, Материал судлалын салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байна. 
  • 2002 онд Америкийн Нейтроны сарнилийн нийгэмлэгийн гишүүн болсон.
  • 2003 онд Дэлхийн Гуравдагч Орнуудын Шинжлэх Ухааны Академийн хамтарсан залуу эрдэмтэний шагнал хүртсэн (TWAS) (Итал улс, Триест хот. Олон улсын онолын физикийн төв).
  • 2001 онд ХБНГУ-ын Хан Мейтнерийн институтэд хамтын эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэсэн.
  • 2002 онд ХБНГУ-ын Дармштадын Технологийн их сургуулийн Материал судлалын институтэд зочин профессороор ажилласан (DAAD).
  • 2007 онд ХБНГУ-ын Макс Планкийн Хатуу биеийн судалгааны институтэд зочин профессороор ажилласан (DFG).    
  • 2010 онд ХБНГУ-ын Клауштал-Зеллерфелд хот дахь Нунтгийн технологийн Симпатек компанид нанотехнологийн чиглэлд мэргэжил дээшлүүлсэн.
  • 2010 онд ШУТИС-ийн МТС-д Материал судлал, нанотехнологийн сургалт, эрдэм шинжилгээний лабораторыг байгуулахад оролцсон.     
  • Гадаад ба дотоодод 70 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн.
  • Хэвлүүлсэн ном, сурах бичиг: 14





3 comments:

  1. Багшаа би яг л тань шиг хүн болмоор байна.

    ReplyDelete
  2. hurdhan l ochood uulzmaar bna ^_^ bagshaa bi yapon hel surch bgaa.

    ReplyDelete