Материал сайн чанартай байхын тулд атом ба молекулын түвшинд сайн зохион байгуулагдсан байх ёстой. Ийм өгөгдсөн бүтцийг бүтээх нанотехнологийн аргуудын нэг нь өөрөө-угсрагдах юм.
Өөрөө угсрагдах нь амьд байгальд өргөн тархсан байдаг. Бүх эдийн бүтэц эсээс өөрөө угсрагдахуйгаар, эсийн өөрийн бүтэц нь тусгаар молекулын өөрөө угсрагдахуйгаар тодорхойлогддог. Байгаль дахь наносистемийн өөрөө угсрагдах механизм нь судлаачдыг зохиомол нанобүтцийг бүтээхийн тулд түүний зарчмуудыг “хуулах” оролдого хийхэд түлхсэн. Тэгэхээр, орчин үед байгалийн ясны эдийг дуурайсан наноматериалыг бэлтгэхэд амжилт олсон. Үүний тулд байгалийн коллагенийн ширхэгтүүдийг дуурайсан ойролцоогоор 8 нм-ийн диаметртэй ширхэгтүүдийн өөрөө угсрагдахыг ашигладаг. Гарган авсан материалд байгалийн ясны эс сайн бэхлэгддэг. Энэ нь түүнийг ясны “шаваас цавуу” мэтээр ашиглах боломжийг өгдөг. Цахилгаан статикаар өөрөө угсрагдахуй ихэд хөгжсөн нь бодит хугацаанд материалыг өөрчлөх бололцоог олгодог. Үүний үндэс нь дотроо нанобөөмүүдтэй материалд өгсөн потенциалын ялгаврыг удирдах явдал юм.

No comments:
Post a Comment