- Нанотехнологийн эцгээр грекийн философич Демократыг тооцож болно. 2400 жилийн өмнө тэр анх удаа бодисын хамгийн жижиг бөөмийг тайлбарлахын тулд “атом” гэдэг үгийг ашигласан.
- 1905 онд Швейцарийн физикч Альберт Эйнштейн сахарын молекулын хэмжээ ойролцоогоор 1 нанометр болохыг баталсан ажлыг хэвлүүлсэн.
- 1931 онд Немецийн физикч Макс Кнолл ба Эрнст Руска нар анх удаа нанообьектыг судлах боломжыг олгосон электрон микроскопыг бүтээсэн.
- 1959 онд Америкийн физикч Ричард Фейнман анх удаа миниатюр бичил багаж хэрэгслийн ирээдүйг үнэлсэн ажил хэвлүүлсэн. Нанотехнологийн үндсэн утга санааг Калифорнийн Технологийн Институтэд хэлсэн өөрийн гайхамшигт “Тээр доор ёроолд их орон зай байна” гэсэн лекцэндээ тэмдэглэсэн байна (“There’s Plenty of Room at the Bottom”). Фейнман шууд атомуудаар юмыг бүтээхэд ямарч саадгүй болохыг физикийн суурь хуулиудын үүднээс шинжлэх ухааны ёсоор баталсан. Тэр үед түүний үг тусгаар атомуудтай ажиллах боломжтой технологи байхгүй байсан гэдэг (өөрөөр хэлбэл, атомыг таних, түүнийг барих, өөр байрлал дээр тавих) зөвхөн ганц шалтгааны улмаас зөгнөл мэт хүмүүст санагдсан. Энэ салбарт хүмүүсийн сонирхолыг татахын тулд, дашрамд хэлэхэд хэдийнээ 1964 онд биелэлээ олсон, Фейнман номын хуудсыг сүлбээр зүүний толгой дээр анх удаа багтааж бичсэн хүнд 1000$-ын шагнал санал болгосон.
- 1968 онд Америкийн Bell компанийн эрдэм шинжилгээний тасагийн ажилтан Альфред Чо ба Джон Артур нар гадаргуугийн нано-боловсруулалтын онолын үндсийг боловсруулсан.
- 1974 онд Японы физикч Норио Танигучи 1 микроноос бага хэмжээтэй механизмыг нэрлэхээр санал болгоод “нанотехник” гэдэг үгийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан.
- 1981 онд Германы физикч Герд Биннинг ба Генрих Рорер нар бодист атомын түвшинд үйлчлэх чадвартай тэмтрүүлт туннелийн микроскоп хэмээх багажийг бүтээж, дөрвөн жилийн дараагаар Нобелийн шагнал хүртсэн.
- 1985 онд Америкийн физикч Роберт Керл, Хэрольд Крото, Ричард Смолли нар нэг нанометрийн хэмжээтэй юмыг нарийн хэмжих боломжтой технологийг боловсруулсан.
- 1986 онд дурын материалтай харилцан үйлчлэх боломжтой зөвхөн дамжуулагчтай ажилладаг туннелийн микроскопоос ялгаатай атомын хүчний микроскопыг бүтээсэн.
- 1986 он гэхэд нанотехнологи нь олон нийтэд танил болсон. Америкийн футурологч Эрик Дрекслер удахгүй болох нанотехнологийн эрчимтэй хөгжиж эхлэхийг угтан мэдсэн номоо хэвлүүлсэн.
- 1989 онд IBM компанийн ажилтан Дональд Эйглер ксеноний атомуудаар өөрийн фирмийн нэрийг бичсэн.
- 1998 онд Голландийн физикч Сеез Деккер нанотранзисторыг бүтээсэн.
- 2000 онд АНУ-ын захиргаа “Нанотехнологийн үндэсний санаачилга”-ыг зарласан (National Nanotechnology Initiative). Тэр үед АНУ-ын холбооны төсвөөс 500 сая доллар гаргасан байв. 2002 онд төсөвлөсөн мөнгөний нийлбэр 604 сая доллар хүртэл нэмэгдсэн. 2003 онд “Бүтээлч санаачилга” 710 сая доллар шаардсан, харин 2004 онд АНУ-ын засгийн газар дөрвөн жилийн хугацаанд энэ салбар дахь шинжлэх ухааны судалгааны санхүүжилтыгг 3.7 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бүхэлдээ 2004 онд нано дахь дэлхийн хөрөнгө оруулалт ойролцоогоор 12 тэрбум долларт хүрээд байв.
- 2006 онд АНУ-ын засгийн газар “National Nanotechnology Initiative”-ын нэг хэсэг болгож “Үндэсний наноанагаах ухааны санаачилга” гэдэг хөтөлбөрийг дэмжсэн.
- Нанотехнологийн эрчимтэй хөгжил нь асар их мэдээллийг шуурхай боловсруулах нийгмийн хэрэгцээнээс бас үүдэлтэй.
4/05/2012
Нанотехнологийн түүхийн товч лавалгаа
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment